Зайнаас ажиллах багаа хэрхэн удирдах вэ?

Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио нь ихэнх хүнд анх удаа зайнаас ажиллах шаардлагыг бий болгосон. Технологийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн хэтийн чиг хандлагаас харахад хүмүүс цаашид ч гэрээсээ ажиллах боломжтой байж, ирээдүйд энэ хэвийн үзэгдэл болох нь тодорхой байна. Тиймээс Nito нь Та бүхэндээ зайнаас ажиллах багаа хэрхэн үр дүнтэй удирдах талаар цуврал мэдээлэл хүргэж байна.

Байгууллагын удирдлага, менежерүүд энэ цаг үед ажилтнууддаа тулгарч буй хувь хүний, хамт олны, технологийн гэх мэт олон асуудлыг анзаарч ойлгох хэрэгцээ эн тэргүүнд үүсч байна. Багийнхаа гишүүн бүрийг сайтар сонсож, нөхцөл байдлыг нь мэдэж авсанаар үр бүтээлтэй ажиллахад нь саад болж буй бодит бэрхшээлийг ойлгох, хамтдаа шийдэх боломж бүрдэнэ. McKinsey Global Institute-ийн судалгаанаас харахад дараах бэрхшээлүүд хамгийн түгээмэл байна.

Тиймээс багийнханыгаа үр бүтээлтэй ажиллахад дэмжин туслах дараах алхамуудыг хэрэгжүүлээрэй.

Зайнаас үр дүнтэй ажиллахад хөдөлмөрийн уян хатан нөхцөл боломж, хүнлэг менежментээс гадна технологийн шийдэл шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Цахим орчинд ажил хөнгөвчлөх маш олон төрлийн програм бэлэн байдгаас та ажлынхаа онцлог, програмын зориулалтыг харьцуулж, хамгийн тохиромжтойг сонгон авах боломжтой.

Эдгээрээс гадна өөр олон сайн технологийн шийдэл байдаг ба тодорхой төсөл, үйл ажиллагаан дээр баг болж хамтран ажиллахыг маш амар хялбар болгож, мэдээллийн ил тод байдал, гишүүдийн уялдаа холбоог хангаж өгдөг. Тохирсон технологийг сонгож тууштай ашиглаж сурах нь баг дотроо тогтмол харилцаа холбоотой байж, цаг үеийн асуудлыг тухай бүр хэлэлцэх, шийдвэр гаргах, төлөвлөх, үр дүнгээ хянахад гол үүрэг гүйцэтгэнэ.

Шилжилтийн эхэн үед ямар ч сайн ажилтан, багийн бүтээмж нь буурдаг тул багтаа ч, өөртөө ч дасан зохицож, шинэ зохион байгуулалт эмх цэгцэд орох цаг хугацааг өгөөрэй.

Ажлын байр, хамт олноосоо бие хол ч, сэтгэл ойр байж, урам зоригтой, амжилт бүтээлтэй байхыг та бүхэндээ хүсье.

--

--

Nito is an impact startup by experienced entrepreneurs and IT experts introducing technological innovation for happiness and well-being at work

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store
Nito

Nito

9 Followers

Nito is an impact startup by experienced entrepreneurs and IT experts introducing technological innovation for happiness and well-being at work